Дугуйн парадад цахилгаан дугуй, скүүтертэй иргэдийг оролцуулахгүй

Автомашингүй өдрийн хүрээнд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах үйл ажиллагаа, гүйлт, парадын талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд мэдээлэл өгөв. Тэрбээр хэлэхдээ: -Автомашингүй өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд “Спортлог Улаанбаатар” үйл ажиллагааг зохион байгуулна. Нийслэлийн есөн дүүргийн биеийн тамир, спортын хороод, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран нийслэл, дүүргээс 10 спортын төрлөөр 20 тэмцээн зохион байгуулж, дүүргүүдийн асарт сурталчилгаа явуулах юм. Түүнчлэн секц, дугуйлан, фитнес клуб, усан бассейны бүртгэл явуулж, оролцогч иргэдийн дунд фитнес клуб, усан бассейны эрхийн бичиг хожих сугалаа зохион байгуулна. Мөн 08:00 цагаас төв талбайгаас 5 км-ийн эрүүл мэндийн гүйлтийн гараа гарна.  Тус гүйлтэд 5000 төгрөгийн … Continue reading Дугуйн парадад цахилгаан дугуй, скүүтертэй иргэдийг оролцуулахгүй